Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны зохицуулалтаар нийслэл хот дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн амрана. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд долоо хоног амрах юм.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид ирэх Пүрэв гараг буюу энэ сарын 23-аас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй юм байна.