Албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад буй ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүрбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Шүүх хурал 10.00 цагт эхлэх юм.

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа билээ.