2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах үеэр талбайн урд талын автомашины зогсоолыг арга хэмжээ дуусах хүртэл түр хугацаанд хаах тул иргэд тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг ойр орчмын зогсоолд байршуулах боломжтой юм.

Мөн арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, хөдөлгөөн зохион байгуулалт хийгдэх тул иргэд зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг зөвлөж байна.