Өнгөрсөн оны зургадугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газарт иргэн Л нар хууль бусаар халиун буга агнаад махаа шулж аваад явах гэж байхад нь тус аймгийн байгаль хамгаалагч нар барьжээ.

Ингээд хэргийг газар дээр нь илрүүлсэн тул  гэмт этгээдүүдийн үйлдлийг баримтжуулан авч хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Нэг буга агнахад улсад учруулсан хохирол гэж 13.200.000 төгрөгөөр торгож, хуулийн хариуцлага хүлээлгэн, хорих ялаар шийтгэх ёстой байдаг юм.

Тухайн үед энэ хэргийг цагдаагийн мөрдөн байцаагч Баттөмөр, шалгаж прокурор Ганхөлөг хяналт тавин ажиллаж байсан юм билээ. Гэтэл хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй. Энэ хэрэг бараг замхарсан гэж хэлэхэд болохоор болжээ.  Ямартай ч байгальд  орчинд үзүүлсэн хохиролыг барагдуулахдаа хохирогчоор өөр байгууллагыг сонгон авсан байна. Гэхдээ дээрх хохиролын мөнгийг улсад лав тушаагаагүй байгаа гэнэ.

Хөвсгөл аймгийн цагдаа нар ер нь их муу ажилладаг. 2000 оны эхээс эхлээд л тэнд малын хулгай их гардаг ч хулгайг илрүүлж байсан тохиолдол бараг байхгүй. Мөн машин мотоциколын хулгай ч их гарна. Гэвч цагдаагийнхан олж илрүүлдэггүй нь харамсалтай.

Үүнээс гадна Хөвсгөлийн цагдаа нар сайн байгаль хамгаалагчиддаа дургүй юм уу гэмээр байдаг. Нэг жишээ хэлэхэд хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Багабанди тус аймгийн Цагаан нуур суманд очиж, тул загас агнаад хамгаалагчид баригджээ.

Хамгаалагч газар дээр нь нэг сая 200 мянган төгрөгөөр торгосон байна. Гэсэн ч Багабанди гуай хэл ам хийж, цагдаа нараар айлгаж байгаад мөнгөө буцаагаад авчихсан юм билээ. Тэрээр гадаадынхантай жуулчилж явсан гэдгийг нүдээрээ харсан нутгийн албан хаагчид хэлж байна.

Г.Наран 

zaluu.mn