Өмнөх Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө цагийг нэг цагаар урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжүүлдэг байх тогтоолыг 2015 онд гаргаж байсан.

Тэгвэл одоогийн Засгийн энэхүү шийдвэрийг цуцалж зуны цагийн хуваарийг өөрчилж нэг цагаар урагшлуулахгүй байх тогтоол гаргасан. 

Гэтэл олон улсын программчлалын системд Монгол улсын зуны цагийн хуваарь суулгачихсан учир өнгөрсөн шөнө гар утас, зарим интернэт төхөөрөмжийн цаг автоматаар нэг цагаар урагшилсан учир өнөө өглөөнөөс эхлэн зарим иргэд цагийн өөрчлөлтөд бага үгүй бухимдалтай байв.

Хэрэв таны гар утасны цаг автоматаар урагшилсан бол нэг цагаар ухаарах шаардлага гарч байна.

Бидний нийтлэг ашигладаг гар утас, тоног төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгчийн үйлдлийн системтэй холбоотой цагийн тохиргоо өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та өөрийн цаг болон цагийн тохиргоотой бүхий л тоног төхөөрөмжүүдээ 03/25-ны өглөө шалгаж, шаардлагатай бол гараар тохируулаарай.

Мөн интернет хэрэглэгчид болон үйлчилгээ эрхлэгчдэд зориулан зохион байгуулсан Харилцаа холбооны зохицуулах хорооны (Network Time server - NTP) цагийн серверээс тохиргоог унших боломжтой. Та дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. http://www.crc.gov.mn/k/4l/5Z

Үйлдлийн системээр цагийн тохиргоо хийх заавар

ҮЙЛДЛИЙН СИСТЕМ

ТОХИРГОО ХИЙХ ЗААВАР

iOS

Settings -> General -> Date & time -> Set automatically -> off ->  Цагаа тохируулах

Android OS

Menu -> Settings -> Date and Time -> Set time -> Цаг тохируулах

Huawei загварын Android OS

Menu -> Settings -> Advanced settings -> Date&Time -> Automatic date&time off -> Set the time -> Цагаа тохируулах

Windows mobile OS

Menu -> Settings -> Date and Time -> Set time -> Цагаа тохируулах

Blackberry OS

Menu -> Setup -> Date & time -> Update time - Manually -> Цагаа тохируулах

Symbian OS (Nokia болон бусад товчлууртай утас) - Nokia

Menu >Settings >Time settings >Auto update of date & Time > off > Clock > Set the time - Цагаа тохируулах

Mac OS

Apple menu >System Preferences >Date & Time >Set date and time manually  - Цагаа тохируулах