Украины нийслэл Киев хотын төвд ОХУ-ын Думын гишүүн асан Денис Вороненковыг буудан хөнөөснийг ИТАР-ТАСС агентлагаас мэдээлжээ.

Аллага өнгөрсөн пүрэв гаригийн үдээс хойш Пушкинскийн гудамж болон Шевченкогийн өргөн чөлөөний уулзвар дээр гарчээ. Гэмт этгээдийг Вороненковын бие хамгаалагч буудсан байна.