Түрүүч нь Увсын археологи, амьтны аймгийг ингэж үнэлж болох уу? /1/

Увсын археологи, амьтны аймгийг ингэж үнэлж болох уу?Монголын баруун хязгаарт бас нэгэн Тамсаг нээгдэх ажиллагаа 2015 оноос эхэлсэн нь “Увс-1” газрын тосны төсөл байв. Төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани гүй­цэт­гэгчээр шалгаран хайгуу­лын ажлыг явуулах эрх­тэй болсон. Гагцхүү тэд Монголын хууль тог­тоом­жийг сахин биелүүлэх­дээ алдаа гарган, төр засаг, дарга даамлыг зөв­шөө­рүүлчихэд болно гэсэн хандлагаар ажлаа эхлүүл­сэн нь эдүгээ үйл ажил­ла­гаагаа зогсооход хүрээд буй.

Бид өмнөх дугаартаа “Увс-1” талбайд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс археологийнсудалгааны талаар дурдсан билээ. Хүрэл чулуун зэвсгийн үеэс археологийн үнэт олдворуудыг хадгалсан Увсаймагт уул уурхайн ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэхэд нөлөөлөлд өртөх эсэх судалгааг өргөн цар хүрээтэй хийхшаард­лагатайг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй ав­ран хам­гаалах судалгаанысалба­рын эрхлэгч, доктор про­фес­сор Ч.Амартүвшин онцол­сон юм. Харамсалтай нь археологийн өргөн цар хү­рээтэй судалгаа “Увс-1” талбай дээр хийгдээгүйг тэрээр дүгнэсэн.

Увс нуур бол дэлхийн хэмжээнд ховордсон, усны болон намгархаг газрыг шүтэн амьдардаг шувуудын зүйлүүд үрждэг. Хоёрдугаарт, олон улсын хэмжээнд ховордсон шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, гуравдугаарт, тодорхой зүйл шувуудын дэлхийн популяцийн эсвэл Азийн популяцийн нэг хүртэлх хувь нь нэг улиралд байршдаг газар.

 

“Увс-1” талбайд Тэс, Наранбулаг, Зүүнговь сумыг хамарсан газар нутагт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэл­гээг “Говьхангайн төгөл” компани гүйцэтгэсэн. Компани ажлаа хуульд нийцүүлэн хийж гүйцэт­гэснийг батланБайгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гарын үсэг зуран баталгаажуулсан нь бий. Тиймээс үнэлгээ хийсэнкомпанийг шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Гагц­хүү салбарын тэргүү­лэх эрдэмтэд тус үнэлгээг мэргэжлийннүдээр харж, алдаа оноог нь хэлэх боломжийг өнөөгийн ард­чилсан нийгэмд хо­рио­гүй билээ. Учир нь Монгол Улсгазрын тос­ны салбарын амьд жишээг Дорнод аймагт 20 гаруй жил хөгжүүлэх нэрээр байгаль орчин, нутгийн уугуулиргэдийн эрх ашиг хөндөгдөж, алдарт Мэнэнгийн тал там болсон түүх бий. Тиймээс үзэсгэлэнт, онгон дагшин газарнутагтай баруун хязгаарыг Мэнэнгийн тал шиг болгохгүйн тулд төр засгаас эхлээд ард түмэн, хэвлэлмэдээллийнхэн хүр­тэл хариуцлагатай ажил­лахыг сануулах үүрэгтэй.

 

“УВС НУУР ОРЧИМ БАЙГАЛИЙН ТӨДИЙГҮЙ НИЙГЭМ СОЁЛЫН ХУВЬД АСАР ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

 

Увс аймаг археологийн үнэт дурсгалуудтайгаас гадна байгаль, цаг уур, хөрс, ургамал, амьтны айм­гийн хувьд чонцгой газар нутаг. Ялангуяа Увс нуур Төв Азийн нүүд­лийн шувуудын гол нутаг гэдэг утгаараа Дэл­хийн байгалийнөвд бүртгэгдсэн, Рамсарын конвенцид орсон, хамгийн сүүлд Зүүн Ази, Австрали-Азийн нүүдлийн замынтүншлэлийн олон улсын сүлжээ нутагт хамрагдсан байдаг. Тиймээс Увс нуур орчим, Увс аймаг дахь шувуу, амьтныаймгийн судалгаа өндөр төвшинд хийгдэх шаардлагатай. Энэ үндэслэлийг ч сал­барын мэргэжилтэн, суд­лаачидонцгойлон тэмдэглэж байгаа юм. Энэ тухай Монголын Шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессорС.Гомбобаатар “Увс нуур дэлхийн байгалийн өвд орсон, улсын тусгай хамгаалалттай, дархан цаазат газар, Рамсарын кон­венцид орсон, Зүүн Ази Австрали-Азийн нүүдлийн замын түншлэлийн олон улсын сүлжээ нутагтхамрагдсан. Рамсарын конвеницд бүртгэх шалгуур гэж бий. Увс нуур бол дэлхийн хэмжээнд ховордсон, усныболон намгархаг газрыг шүтэн амьдардаг шувуудын зүйлүүд үрждэг. Хоёрдугаарт, олон улсын хэмжээндховордсон шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, гуравдугаарт, тодорхой зүйл шувуудын дэлхийн популяцийнэсвэл Азийн популяцийн нэг хүртэлх хувь нь нэг улиралд байршдаг газар. Энэ шалгууруудыг хангаад, нийгэм эдийнзасаг бусад хөхтөн амьтан болоод ургамлын зүйлийн бүрэлдэхүүний хувьд өвөрмөц онцлогтой байгаа тохиолдолдРамсарт бүртгэдэг. Ер нь Увс нуур орчим байгалийн төдийгүй нийгэм соёлын хувьд асар өн­дөр ач холбогдолтойгазар нутаг” хэмээн онцолж байна.

 

ШУВУУДЫН АМЬДРАХ ОРЧИН ДОРОЙТОН ДАЙЖИХ БОЛНО ГЭЖЭЭ

 

Газрын тосны хай­гуу­лын ажиллагаа амьт­дын аймагт хэрхэн нөлөө­лөх талаар тайланд “Өрөмдлөгийн талбайбүтгэх явцад хөрсөнд амьдардаг амьтад, жижиг шувуудын өндөг ангаахай, дэгдээхэй, хорхой шавьж өртөжболзошгүй. Өрөмд­лөг хийх хугацаа богино ч тухайн таблайн ойр орчмын амьтад өрөмд­лөгийн дуу чимээнээсдүрвэн зугтаж магадгүй. Хайгуулын өрөмдлөгийн явц нь хөрс шүтэн амьдрагч мэрэгч амьтад, мөлхөгчид болоншавь­жийн зүйлийн бүр­дэл, тоо толгойг бууруу­лах, амьдрах орчныг ал­даг­дуулах зэргээр сөрөг нөлөөлөл үзүүлжбол­зош­гүй. Тэсэлгээ, тээв­рийн хэрэгслийн хөдөл­гөөнөөс үүдэн бий бо­лох дуу чимээ, чичир­гээ­нээс болжтомоо­хон хөхтөн амьтан төслийн талбайгаас дайжих, жи­жиг мэрэгч амьтад тээв­рийн хэрэгсэлд дай­руу­лахтохиолдол гарч бол­зошгүй. Хайгуулын өрөмдлөгийн талбайн нүх, суваг шуудуунд мал, амьтан унах, ялангуяасалхи шуурганд уруудсан мал унаж үхэж үрэгдэж болзошгүй. Тухайн бүсэд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, өндөглөдөг зусдаг болон суурин, үрждэг зэрэг шувуудын амьдрах орчин доройтон дайжих болно. Хайгуулынөрөмдлөгийн явцад гарах хог хаягдлаас ойр орчмын амьтад хордож үхэх, мөн төсөл хэрэгжсэнээр хүний хөдөлгөөнихсэх бөгөөд үүнийг дагаад хууль бус ан агнуур ихсэж болзошгүй” гэжээ. 

 

ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТӨВШИНД ХИЙГДЭЭГҮЙ ГЭВ ҮҮ?

 

Түүнчлэн “Увс-1” талбайн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг компани хийхдээ амьтны аймаг, тэр дундаашувуудын аймгийг “...Газрын тосны хайгуул хийх талбай нь Увс нуураас 25 км хол орших тус усны шувууд ховор, харин сохор элээ, цагаан элэгт, саарал цагаан элэгт, үлэг харцгай, морин харц­гай, шилийн сар, тарважи бүргэд, цармын бүргэд, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, цас­ны хажир бүргэд, тас, идлэг шонхор, шилийншон­хор, шууман шонхор, эгэл шонхор, хайргууна шонхор, зээрд шонхор, начин шонхор зэрэг махчин шувуудтохиолдоно. Мөлхөгчид төмөр гүрвэл, сум могой, нарийн могой зэрэг амьтад нууруудын хөндийн тойргийн зүүнталын зарим нутгаар тохиолдоно” гэсэн байна. Тайланд дурдсан шувуудын аймаг болон амьтдын аймгийн талаархсудалгаа, түүнд нөлөөлөх байдлын талаар үнэлсэн ч мэдээлэл нь хангалтгүй, мэргэжлийн төвшинд хийгдээгүй гэжсудлаачид дүгнэж байна. “Ийм ач холбогдолтой газрын орчимд уул уурхайтай хол­­боотой асуудал хөн­дөг­дөжбайгаа бол байгаль орчин, амьтны аймагт нөлөөлөх байдлын үнэлгээг хийх ажлын хэсэгт мэргэжлийн шу­вуусудлаач, хөхтөн суд­лаач, ургамал судлаа­чид зайлшгүй орсон байх ёстой. Тайланд зүй­лийн нэрийг латинаар  бичдэггүйг нь харвал мэргэжлийн хүмүүс биш. Ямар ч ишлэл хийгээгүй байна. Ишлэл хий­гээгүй гэдэг нь хүнийюмыг хулгайлсан, эсвэл таамгаар хийдэг хүмүү­сийн ажил. Тиймээс амьт­ны аймагт нөлөөлөх байдлын үнэлгээгэдэгт эргэлзээ төрж байна. Бичсэн зүйлүүдийг нь харвал Монгол орон даяар байдаг түгээмэл тархацтай шувуудыгл биччихэж. Гэтэл Увс нуур бол түгээмэл тархацтай шувуудыг цуглуулдаг газар биш. Хун гэхэд Монголд гурванзүйлийн хун бий. Үнэлгээнд хун гээд л биччихэж. Ямар хун гэдэг нь ойлгомжгүй. Маш бүрхэг үнэлгээ. Ийм чухалгазар нут­гийн үнэлгээ хийж бай­гаа хүмүүс ингэж хариуц­лагагүй хандаж болохгүй” хэмээн доктор профессорС.Гомбобаатар дүгнэсэн юм. Хэрэвзээ мэргэжлийн төвшинд, нарийн үнэлгээг хийсэн бол үүнээс ч илүү нөлөөлөлүзүүлж болох нь гэж ойлгогдож байна. Бид энэ асуудлаар тайлбар авахаар “Говьхангайн төгөл” компанитайхолбогдоход “Нэгэнт судалгаа хийгдээд салбарын яамнаас баталгаажуулаад өнгөрсөн ажлын талаар ярихшаардлагагүй. Мэдээлэл өгөх хүмүүс нь ч байхгүй байна” гэв.

Ямартаа ч “Увс-1” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний зарим хэсэгт мэргэжлийн хүмүүс иймүнэлгээ өгч байна. Үүнээс харахад газрын тосны хайгуул, олборлолт Увс аймгийн  ус, агаар, хөрс, ургамал, нутгийнуугуул иргэдийн амьдралын хэв маяг, тэдний нийгэм эдийн засагт нөлөөлөх байдлын үнэлгээг хэрхэн хийсэндэргэлзээ төрөхөөр байна.