2013 оны 11 сарын 21-нд буюу өнөөдөр 16:00 цагаас Чинван Ханддоржын өргөөнд /Орос элчингийн замын урд талд/ Уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан “Язгуур” цомгийн өдөрлөг зохион байгуулагдана.

Мөн энэ үеэр эрхэм дуучидтай хамтран ажиллагч 40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдааны талдаархи мэдээлэл хийгдэх юм.

Жич: Хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд эрхэм дуучид маань “Язгуур” цомгоо бэлэглэхийн зэрэгцээ хамтран ажиллагч “ДАРХАН НЭХИЙ” ХК мөн адил гарын бэлгийг гардуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88072055 дугаараас лавлаарай