Жорге Одон гэгч 59 настай Аргентин эр хүүхэд төрөхөд хэрэглэх нэгэн сонирхолтой төхөөрөмж санаачилжээ. Тэрээр энэ багаж нь хагалгаагаар төрөх эрсдэл болон сорох багажаар төрөхөд учирдаг эрсдэлүүдийг бууруулна гэж үзэж байгаа юм. 

Сонирхолтой багажны санааг тэрээр дарсны лонхноос таг гаргах гэж байгаад анх олсон байна. Хожим нь харин хүүхдийн толгойн хэсэгт хаасан төхөөрөмжийг толгойн хэсэгт нь бүрэн углуургадан оруулсны дараа зөөлнөөр татан гаргах энэ багажийг бий болгожээ. Одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад танилцуулан олон улсад түгээх сонирхолтой байгаа аж.