Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Тоёото приус” маркийн автомашин, түргэний машинтай мөргөлдсөн осол гарчээ.

 

Энэхүү осол өнөө өглөө Монгол Улсын их сургуулийн уулзварт  гарсан байна. 5866 УНУ улсын дугаартай  "Приус 11" маркийн  автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлджээ.

 

Түргэн тусламжийн машинд өвчтөн яваагүй, жолооч болон бусад зорчигч бэртэж гэмтээгүй аж.

 

Хэргийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.