Монгол хүний үнэ цэнэ алдагдаж, эрх нь зөрчигдсөөр байна. Үүний тод жишээ бол Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар юм. Хятад иргэн амиа алдахад Хятадын тал хилээ хаадаг бол Монгол хүн амиа алдахад цагдаа онцгой байдлынхан огт тоодоггүй гэж жолооч нар ярьж байгаа жишээг бид зөвхөн Монголоос л харж болно.

Сонгуулийн жилээс бусад үед иргэдээ хөсөр хаядаг монгол төрийнхний балгаар салбар бүрт золиослогдож байгаа иргэдийн нэг жишээ нь тээврийн жолооч нар юм.