Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор намчирхал хэрээс хэтэрч байгаа талаар олон нийт цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тэгвэл Идэр сумын иргэд талийгаачийг ажлаас нь хууль бусаар халсан, Засаг даргын Тамгын газрын хууль бус төрийн албаны халаа сэлгээнээс үүдэлтэй энэхүү хэрэг гарсан хэмээн үзэж, Нутгийн удирлагынхаа ордны өмнө жагсаал зохион байгуулсан байна.