Яг одоо "Ард түмний онц түр зөвлөл”-ийн санаачилгаар оффшорчдыг эсэргүүцсэн жагсаал Сүхбаатарын талбайд 1болж байна. Энэ удаагийн жагсаал нь “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” гэх уриатай байх юм байна. Мөн тэд “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх мэт уриа лоозон бэлдсэн байна.

АТОЗ-ийн фэйсбүүк группт “Цагдаа хүчний байгууллагууд ард түмнийхээ талд орохыг уриалж байна, дэмжээд өгөөрэй” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.