Автобусанд U money карт зарж байна
2017/04/01
Өнөөдрөөс эхлэн нийтийн тээвэр зөвхөн U money картаар үйлчилж эхэллээ. Автобус дахь бэлэн мөнгөний машиныг хурааж, зөвхөн картаар үйлчилж байна. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй.
Цөөнгүй хоногийн өмнөөс автобус зөвхөн картаар үйлчилнэ гэх мэдээллийг хүргэсэн ч картгүй иргэд нэлээдгүй байна. Харин хянагчид 2500 төгрөгөөр автобусанд карт борлуулж, иргэдэд чирэгдэлгүй байх боломжийг бүрдүүлжээ. 2500 төгрөгийн үнэтэй тухайн картаар нэг удаа зорчих бөгөөд дахин үйлчлүүлэхдээ иргэд өөрсдөө цэнэглүүлэх шаардлагатай юм байна.
Автобусанд зорчих “U money” картыг 3600 төгрөгөөр худалдан борлуулдаг. Харин нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хураасантай холбогдуулан 2000 мянган төгрөгөөр борлуулж байна. Энгийн цахим картыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл 2000 төгрөгөөр карт цэнэглэн, борлуулдаг 451 цэгээр худалдаалах юм байна. Мөн сарын турш хязгааргүй зорчих 8000-25000 төгрөгийн үнэтэй картыг гаргажээ.
“Улаанбаатар смарт карт” ХХК-иас дүүрэг хороодын нийгмийн ажилтнаар дамжуулан амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн иргэдэд 20 мянган карт үнэгүй тараахаа мэдэгдээд буй.
В.Бат
www.shuud.mn
Эмэгтэй · 2017/04/02
Маш зөв алхам хийж байна шдэ.Дор комент бичээд байгаа нөхдүүдийг ойлгохгүй юм.Юм болгоныг эсэргүүцээд л байх юм.Өөр яалгах гээд байгаа юм.Зөв зарчимаар ажиллаж байна шдэ.Гэртээ хүргүүлэх гээд байгаа юм уу хаашаа ен.
y · 2017/04/02
Baahan kart oorsdoo awchaad odoo ydruu ard irgeddee shahaad hereg alga
Зочин · 2017/04/01
kart tsenegledeg gazruudaa nemegduulmeer yumaa zahiin horoololuudad bol kartaa tsenegluulehed mash hundreltei bgaa tiim baij kartand shiljsen geed bhiin awahaa medej bgaa bol uilchilgeegee uzuuldeg bh heregtei sh dee kartaa ashiglaad ywah bolomjoo sain burduuleh heregtei shuu
zochin · 2017/04/01
tegeed ter vngvi kart chini haaguur taraagaad bga yum be ajiglag ch nar awtobusandaa kartgvi hvniig suulgahgvi gehiin orond kartaa taraaldaa ugluu garaad shunu ajil tardag bid nar ter kartiig haigaad ywj chaddaggvi shvv dee tegeed medeelel awch chadahgvi ger horooliin hvmvvs bas bna medeelel awch chadahgvi oroi hariad untaad ugdug ajildaa ydarsan hvmvvs ch bna awtobusandaa yamar ch surtalchilgaa ywaagvi shvv dee vvnii bodoltsoj vzsen vv awtobus baaziinhan mini