“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага – 2017” сэдэвт өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа дунд “Автотээвэр” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна.

 

ЗОРИЛГО

Сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, сэдвийн дагуу бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад оршино.

 

ХАМРАХ ХҮРЭЭ

  • Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 хүртэлх насны хүүхдүүд.

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • А4 форматтай /29,7 х 21 см/ хэмжээтэй.
  • Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргана.

 

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА

  • 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

 

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Тээвэрчдийн гудамж, Автотээврийн үндэсний төвийн байр. Утас: 99830362.

 

ДҮГНЭХ

  • Уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэг дүгнэнэ.
  • Шагналыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тэнгэр плаза төв дээр зохион байгуулагдах “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага – 2017” сэдэвт өдөрлөгийн үеэр гардуулна.

 

Шагнал:

  • 1-р байр:   150,000 төгрөг, өргөмжлөл;
  • 2-р байр:   100,000 төгрөг, өргөмжлөл;
  • 3-р байр:   50,000 төгрөг, өргөмжлөл;
  • Тусгай байр: Өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс.
  • Гар зургийн уралдаанд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэгтэй.