Халаасны хулгай хийдэг эмэгтэйчүүдийг саатуулжээ.  Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бүлэглэн хулгай хийдэг иргэн Э, Э нарыг баривчилсан байна. Дээрх этгээдүүд нь 25-30 насны эмэгтэйчүүд бөгөөд сэжигтэн Э нь гэмт хэрэг үйлдэхдээ жирэмсэн байжээ. Сэжигтнүүд Улаанбаатар хотын бар, ресторан, хүн ихээр цугладаг газруудаар явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогдсон байна.

Г.Нар