​Сайн байна уу? Би саяханаас энэ сайтын уншигч болоод үнэхээр их таалагдаж байна. Олон юм нуршилгүй гол зүйлээ асууж та нараасаа зөвлөгөө авахыг хүслээ. Маргааш би 25 нас хүрнэ, харин хайртай хүн маань 46 настай.

Тэр их сайн хүн, архи тамхи хэрэглэдэггүй, маш их халамжтай, бүх зүйлийг хийж чаддаг. Миний эдэлж өмсдөг брендийн хувцаснуудаас минь хүртэл дутахааргүй. Хамгийн хэцүү нь түүний хүүхдүүд надаас 3, 4 насаар л дүү. Цаашдаа тэр надтай хамт амьдарна, гэрлэнэ гэдэг даанч манай найзууд тас хориглодог. Би ч гэрийнхэндээ мэдэгдэхээс айж байна. Бас тэр аймшигтай их хартай. Асуух гээд байгаа зүйл маань манай нөхцөлд ийм насны зөрүүтэй эхнэр нөхөр байдаг уу ер нь? Тэр бараг ээжтэй маань чацуу аан бас тэр баян биш. Бид Европт амьдардаг. Удахгүй эх орондоо очиж амьдарна гэж байгаа…