Cайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 33 настай эгэл жирийн бүсгүй. Амьдралдаа 2 хүнтэй үерхэж байсан.

Нэг нь надаас олон халамж муутай болохоор 2 тийшээ болсон. Нэг нь одоо уулзаж байгаа хүн.  Танилцаад 5 сар болж байна. Тэр надаас 2 ах урд нь амьдрал зохиож байсан. Найз залуу маань 6 настай нэг хүүтэйгээ хамт амьдардаг. Найзууд, ажлын хүмүүс маань нөхөртэй боллоо гээд бөөн баяр хөөр аз жаргалтай байхын. Тэгэхэд би ямар ч аз жаргал баяр баясгалан алга гунигтай сэтгэл өвдсөн хүн байна.

Учир нь ихэнхдээ 10 хонож байхад нэг ч уулзахгүй хэнэггүй зантай таг болчих юм. Утсаар л нэг ярьвал ярина. Би өөрөө хүүхэд гаргаж байгаагүй ч хүүг нь аваад ир гэж баяр хөөртэйгээр угтаж авсан. Надад ажил төрөл, гэр орон бүгд байгаа хэдий ч яагаад ч юм намайг гэсэн хань заяадаггүй юм аа гэж өөртөө гомдох юм. Би сальяа гэж хэлэх үү ийм уйтгартай амьдрал гэж юу байхав дээ гэртээ ганцаардаад сэтгэл санаа тогтворгүй хэцүү юм.