УИХ-ын гишүүн С.Жавхлан хаврын чуулганыг төрийн ордонд бус Бурхан Халдун дээр эхлүүллээ. Тэрээр хаврын хуралдааныг нээсэн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ард түмнээ даатгахаар Бурхан Халдуныг зорьсон юм.

Чуулганы танхимд бус уулын оройд байхыг чухалд үзсэн эрхэм гишүүн Бурхан халдунд хүрч, ард түмэндээ хандан хэлсэн үгээ цахим сүлжээнд байршуулжээ.