2017 оны 04 дүгээр сарын 11 буюу өнөөдөр 18:00 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч 2 хүн нас барж, 8 хүн шархадсан гэсэн мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.

Одоогийн байдлаар ЗХЖШ болон ЦЕГ-аас шуурхай тусгай бүлэг ослын газарт ажиллахаар томилогдоод байгаа юм байна. 

Госпитальд найман хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр нь яаралтай хагагаанд орж байгаа аж. Тэдний шарх амь насанд халгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.