Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдоод удаж байгаа. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлнэ. Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар түүнд ял төлөвлөөд байгаа бөгөөд  бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн шүүх юм.

Тэрбээр анхан шатны шүүхээс 11 жилийн ял аваад байсан ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан түүхтэй. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа жил дамнан үргэлжилсээр өнөөдөр ийнхүү шүүх хурал нь товлогдож байна. Шүүх хурал нээлттэй болох бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.