Элсэлтийн ерөнхий шалгалтын  бүртгэл  ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-нд дуусна.  Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас бүртгэлийн явц болон элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодруулсан юм. 

ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ И-МЭЙЛ ХАЯГААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

 

Энэ жил 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэл 88 хувьтай үргэлжилж  байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бүртэл хэвийн явагдаж байна гэдгийг албаныхан хэлж байна. Мөн жил бүршалгалтын бүртгэл дуусах үед цахим сис­темийн  ачаалал ихэс­дэг. Бүртгэлээ хийлгэж ам­жаагүй сурагчид мааньдутуу, дулимаг мэдээлэлтэй  орж ирэх нь олонтаа байдаг. Тиймээс онлайн бүртгэлд хамрагдахаасаа өмнөэлсэлтийн ерөнхий шалгалтын журамтай танилцаж, шаардлагатай мэдээллүүдээ олж аваарай гэдгийг сануулжбайна.  Тухайлбал, тухайн элсэгч www.eec.mn хаягаар орж бүртгүүлэхдээ зөвхөн өөрийнхөө и-мэйл хаягаарбүртгүүлнэ. Харин шалгалтын төл­бөрөө эцэг эх, асран хамгаалагч нарын картаар төлж болно. Гол нь карт эзэмшигчийн зөв­шөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн шалгуу­лагчид нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийндугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, ЭЕШ өгөх хичээлээ өөрөө нэмэх боломжтой. Харинхичээл солих болон хасах боломжгүй. Бүртгүүлэхдээ чанартай зураг оруулах шаардлагатай гэдгийг анхааруулжбайна. Хэрвээ тухайн элсэгчийн хувийн мэдээлэл алдаатай байвал бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан БСШУСЯ-ны мэдээллийн системд засуулах шаардлагатай. Харин өмнөх оны төгсөгчид, БҮТ-д хандан мэдээллээ засуулах боломжтой гэж байна.

 

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ШАЛГАЛТ ТУС БҮР 5800 ТӨГРӨГ

 

ЭЕШ-ын хураамж өнгөрсөн жилийнхээс өөрч­лөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал,  шал­галт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна.  Цахим бүртгэлээ хийсэн сурагчид маань шалгалт өгөх байр, анги танхим, суудлынхаа хуваарийг баталгаажуулсан хуудас  буюу суудлын хуваарийг  өөрийн бүртгэлийн дугаарболон нууц үгийг ашиглан ирэх сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой гэв.  Түүнчлэнгадаадад ерөнхий боловсрлын сургууль төгссөн хүүхдүүд БСШУСЯ-нд очиж төгссөн сургуулийнхаа сертификат, боловсролын гэрчилгээгээ дүйцүүлээд, БҮТ-д хандан цахимаар  бүртгүүлж болно.  Харин тусгай сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн тус төвд хандан бүртгэлээ хийлгэнэ гэв.

 

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

 

Элсэгчдээс ихэвчлэн ямар зураг оруулах вэ, төлбөрөө хэрхэн хийх, суудлын хуваариа хэзээ харах вэ гэх зэрэг асуултууд ирж байна. Мөн хувийн мэдээлэл засварлуулах, шалгалт өгөх газраа со­лиу­лах, шалгалтын ху­раамжаа эргүүлэн авах, давхардуулсан төлбөрийн буцаалт хийлгэх зэрэг өргө­дөл гомдол ирж байгаа ажээ.  Боловсролын үнэлгээний төвийнхөн  ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авч, шийдвэрлэж байна.