Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Таван толгойн цэргийн ангид гарсан ослын талаар мэдээлэл өгч байна. Мэдээллийн үеэр ЗХЖШ-ын  орлогч дарга, хошууч генерал Б.Бадамбазар “2017 оны 4 сарын 11-ны өдөр болсон ослын талаар мэдээлэл танилцуулах гэж байна.  Ослын талаарх мэдээллийг 17 цаг 40 минутад авсан.  

 

ЗХЖШ-ын  350 дугаар ангид төлөвлөгөөний дагуу хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч хоёр цэрэг нас барж, найман цэрэг шархдсан хэрэг гарчээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Б.Мөнгөншагнай, Б.Ариунболд нарын гэр бүлд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб-ын зүгээс гүн эмнэлэгт илэрхийлж байна.

 

Хээрийн бэлтгэлийг жилд хоёр удаа буюу хавар, намрын цагт хийдэг. Ослын шалтгааныг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна.

 

Осол гарсантай холбогдуулан Батлан хамгаалах яам, ЗХЖШ –аас хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Нэгдүгээр ажлын хэсэг ослын байдлыг тодруулах, Төв аймгийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах үүргийн хэрэгжүүлсэн бол хоёрдугаар ажлын хэсэг шархдсан 8 цэргийн албан хаагчийг УБ хот руу зөөвөрлөх, Цэргийн төв эмнэлэгт үзлэг шинжилгээ хийх, хагалгаанд бэлтгэхээс гадна ар гэрийнхнийг нь хариуцаж ажилласан.