Гадаад оффшорчдын бодлого “Хас”  банкинд үүрлэжээ хэмээн “Өргүй Монгол 218.1” хөдөлгөөнийзүгээс мэдэгдлээ. Монголчууд Монгол төрийн идээ бээр болсон оффшорчдын эсрэг дайн зарлаад байгаа энэ үед Хас банктай холбоотой энэ мэдээлэл яах аргагүй анхаарал татаж байна. Гэхдээ энэ асуудал дөнгөж саяхнаас яригдаад байгаа юм биш.

Харин юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол тэр нь болоод ийнхүү иргэд дуугарч байгаа биз ээ. Т.Баярхүү нарын эрхмүүд хэлэхдээ Монголд дотоодын оффшорчдоос гадна гадны оффшорчдын мөнгө хүүлэх бодлого хүчтэй нөлөө үзүүлэх болсон бөгөөд  гадаад оффшорчид Монголчуудад хүүтэй доллар зээлж Монгол төгрөгийн ханш унах тусам долларын ханш өсөж иргэд доллараар авсан зээлээ хэдэн зуу дахин нугалж төлж байна хэмээн хэлцгээж байсан.

БЗД-ийн иргэн  Д.Мөнхгэрэл  гэж хүн хэлэхдээ “200 сая төгрөгөөр байр авахаар урьдчилгаа 40 сая төгрөгийг төлөөд үлдсэн 160 төгрөгийг банкнаас зээлэхээр болсон.2011 оны долдугаар  сард “Хас банкнаас” 160 сая төгрөгийн зээлийн хүсэлт тавьсан. Гэтэл Хас банкнаас манайх төгрөгөөр шийднэ гэчихээд зээл батлагдтал доллараар батлагдчихсан байсан. Тэгээд 20 жилийн хугацаатай долларын зээлийг 00.1%-ийн хүүтэйгээр авсан. Гэрээнийх нь дагуу 160 сая төгрөгний зээл авсан хүн 320 сая төгрөгийг төлөөд одоо цаана нь 108 мянган ам.долларын өрөнд орчихоод байгаа. Цаашид төлж дуусах хүртэл бараг тэрбум төгрөгийн өрөнд орчихсон. Долларын ханшийн зөрүүнээс Монголчууд маш их алдагдалд орж байна. Хэрвээ Монголд  бүх зүйл төгрөгөөр шийдэгддэг бол өнөөдөр би ийм байдалд орохгүй байх байсан. Над шиг ийм нөхцөл байдалд орсон хүн маш их байгаа.  Хас банкинд  218.1 –д зааснаар хуулийн дагуу би авсан үеийн ханшаараа зээлээ төлнө гэхээр хүсэлтийг маань цуцлаад одоо үеийнх нь ханшаар төлөхыг шаардаж байгаа. 218.1-т заасан хуулийн дагуу Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр дээр авсан зээлээ тухайн үеийнх нь ханшаар төлөх ийм л шаардлагыг тавьж байгаа. Шүүхэд хандаж шүүх хэрхэн шудрага шийдвэр гаргахыг харах болно” гэсэн юм.

За харин “Өргүй Монгол 218.1” хөдөлгөөнийг санаачлагч Г.Ганбат  “Харийн оффшорчдын Монголд байгуулсан банк өнөөдөр Монголын ард иргэдийг мөлжиж байна. Дотоод гадаадын оффшорчдод уусч дууслаа. Гадаад оффшорчид Хас банкинд үүрлэж иргэдийг дээрэлхэж Монголын хуулийг уландаа гишгэлж байна. Монгол төгрөгний ханш унах тусам авсан зээлээ хэд дахин болгож төлдөг механизм бүрдчихлээ. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монгол Улсын иргэд авсан зээлээ насаараа төлж зарим нь бүр шантраад амиа хорлох тохиолдол ч гарсаар байна. Монгол мөнгөний ханшийн уналт иргэдэд хүчтэй нөлөө үзүүлж дээрээс нь гадаад оффшорчдын дарамтанд нэвчсэн байгаа. Хас банкны долларын зээлийн бодлогыг зогсоож Монголчууддаа Монгол төгрөгөөр үйлчилж зээлдэгчиддээ шударга  хандахыг сануулж шаардах бичиг хүргүүлэх болно” гэсэн юм.

Үргэлжлэлийг эндээс