Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Тухайлбал Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 87 ширхэг хяналтын камер, нийслэлийн төв магистрал зам буюу “СХД-5 шар - БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудын эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, дүүргүүдэд зөөврийн хяналтын 87 камерыг суурилуулан ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, орон сууцны барилгын орц, гадна орчин, гэр хорооллын гудамж талбай зэрэг газруудыг камержуулах зорилгоор “60 сая” төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.

Цагдаагийн алба хаагчид камерын хяналт, иргэдийн оролцоонд тулгуурлан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэн ажилласнаар 2017 оны 1 дүгээр улиралд гэмт хэрэг 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Тухайлбал:

Иргэдийн мэдээлэл, хяналтын камерын тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаант  байрлах гутал засварын газарт 2016 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ны хооронд иргэн Н нь гадны нөлөөтэй нас барж цогцсыг голоор нь нугалж шуудайд хийсэн байдалтай олдсон гэмт хэргийг Э гэгч үйлдсэнийг илрүүлэн ажиллаж байна.