Одоогийн байдлаар Сүхбаатарын талбай ийм байдалтай байна.

Жагсагчид “Бид улсад хамгийн сайн татвар төлөгчид”, “Татвар хэрэгжиж эхлэх хугацаа шударга бус байна” гэсэн лоозон барин зогсчээ.

УИХ-аас өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг баталсан. Түүнтэй хамт хэд, хэдэн төрлийн татвар нэмэгдэхээр болсны нэг нь авто машины Онцгой Албан Татвар /ОАТ/ юм.

 Энэ удаагийн жагсаалд УИХ гишүүн С.Жавхлан оролцож байгаа юм. Жагсаал яг одоо үргэлжилсээр байна.