С.САРУУЛ

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан дадлага, сургуулилтынхаа үеэр дэлбэрэлтэд өртөж, хоёр албан хаагч амиа алдаж, найман залуу шархадсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ осолтой холбогдуулан сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгчээ.

Мөн сарын 14-ны /2017.04.14/ өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан холбогдох мэдээллийг сонсч хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Эх сурвалж: www.polit.mn