Нийтийн дуучдын залуу үеийн төлөөлөл болсон дуучин МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар олон сайхан уран бүтээл үзэгч олондоо хүргэж, гэр бүл зохион хөөрхөн охины аав ээж болсон. Гэвч тэдний сайхан хайрын түүх таван жилийн настай байжээ. Дуучин  Э.Чулуунчимэг өөрийн цахим  хуудаснаа хамтын амьдралаа хоёр тийш болсон тухайгаа  зарласнаас хойш тэдний салалтыг тойрсон мэдээлэл өнөөдрийг хүртэл олны анхааралд байна. Тиймээс дуучин МУСТА Б.Болдтой ярилцлаа.


 

-Сайн байна уу? Сүүлийн үед сошиал орчинд Э.Чулуунчимэг та хоёрыг тойрсон үнэн, худал нь үл мэдэгдэх  мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна.  ХМХ-үүдээр бичигдээд  байгаа шиг зүйл  та хоёрын дунд үнэхээр болоо юу?  Таны хувьд  өнгөрсөн хугацаанд чимээгүй явсаар өдийг хүрсэн шүү дээ.  Хоёулаа ярилцлагаа энэ талаар эхлүүлье.

-Юуны өмнө дуунд дуртай Монгол түмнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.  Таван жил ханилсан ханиа, дээр нь үрийг минь төрүүлж өгсөн эмэгтэйг  би өнөөдөр ч гэсэн хүндэлдэг. Зарим үед дуугүй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. “Олгой хагаравч тогойн дотроо” гэдгийн адил би эцэг хүний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж  охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсээгүй. Чукагийн  хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дүндээ охинд маань л муугаар нөлөөлнө. “Танай аав, ээж чинь ингэдэг, тэгдэг байсан” гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шүү дээ. Тиймээс би эр хүнийхээ хувьд энэ бүхний хажуугаар  чимээгүй л явсан гэх үү дээ.  Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш.  Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх үү, юу ч өөрчлөгдөхгүй.

 

Үргэлжлэлийг эндээс