Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өчигдөр автын осолд оржээ. Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барсан бөгөөд хамт явсан ЗДТГ-ын ажилтнуудын бие тааруу ГССҮТ-д хүргэгдсэн байна.

ГССҮТ-д хүргэгдэн ирсэн хүмүүсийн дунд Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал байсан гэдгийг эх сурвалжууд баталж байна. 

Эх сурвалжийн хэлж байгаагаар осол Төв аймгийн Аргалант суманд болжээ. Төв аймгийн Засаг даргын сууж явсан машин ачааны машин мөргөсөн бөгөөд жолооч эрэгтэй газар дээрээ нас баржээ. Харин осол болох үед Засаг даргын тамгын газрын автомашинд сууж явсан гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүн гэмтсэн байна. Улмаар эмнэлэгт хүргэгджээ. Гэмтсэн хүмүүсийн нэг нь Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал ажээ. 

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.