Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.

Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заажээ.