Цэргийн алба цаазын тавцан биш
2017/04/18
Б.ЗАЯА
Батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний анги салбарын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй, гор нь хэдэн бор цэргүүдээр гарч байгаа асуудал өндрөө аван УИХ, Засгийн хэмжээнд хүрээд байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэвсэгт хүчинд цэргүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсны хариуцлагыг нэхэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулах саналыг өчигдөр Ерөнхий сайдад хүргүүлэв. Б.Пүрэвдорж гишүүнээс гадна энэ асуудалд бусад гишүүд ч нухацтай хандах ёстойг анхааруулж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр “Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна” гэж мэдэгдлээ.
Зэвсэгт хүчний сургалтын бааз Таван толгойд өнгөрсөн долоо хоногт дадлага, сургуулилтын үеэр гранат дэлбэрсний улмаас амиа алдсан хоёр албан хаагчийг оршуулах ёслол болж түүнд нь Батлан хамгаалах сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын зүгээс эмгэнэл илэрхийлжээ. Тэгвэл цэргийн албанд мордоод хөлийнхөө есөн хурууг тайруулсан хүүд хэн эмгэнэл илэрхийлэх вэ?
Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулчихаад гэртээ шаналж суугаа Ж.Баярцогт, хүүгийнх нь эрүүл мэндээр тоглосон цэргийн анги, түүний удирдлагуудын өөрсдийгөө өмгөөлсөн тайлбарт аргаа барсан ээжийн яриа цахим хуудаст тавигджээ. Ж.Баярцогт өнгөрсөн оны тавдугаар сард Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуваарилагдсан. Харуулын ахлагч Э-ийн тушаалаар өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны үүрээр дүн өвлийн хүйтэнд хөл, цээж нүцгэн цементэн дээр хэдэн цагаар зогссоноос хоёр хөлийнх нь хуруу хөлдөж тайруулахад хүрсэн байна. Хорь хүрэхгүй настай залуу ийнхүү хөдөлмөрийн чадвараа алдаад гэртээ шаналж хэвтэнэ. Аргаа барсан ээж нь хүүгийнхээ амьдралд бага ч болов нэмэр болгохоор группт оруулахаар хөөцөлдөхөд Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас акт тайлбараа удаашруулж, нэг бол зөрүүтэй, буруу ташаа мэдээлэлтэй бичиг ирүүлэх болсон гэнэ. Тавдугаар сард цэрэгт татагдсан Ж.Баярцогтыг аравдугаар сард явсан мэтээр, бүр албан хаагчийнх нь хариуцлагагүй үйлдлээс болсон ослыг үйлдвэрийн осол гэж акт тогтоогоод чөлөөлсөн байх юм. Ямартаа ч амьдрал нь дөнгөж эхэлсэн залуу ирээдүйд хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь унтарч насан туршдаа хүний гар харахаар болж орхилоо.
Цэргийн албанд мордсон олон залуус Ж.Баярцогт шиг эрүүл мэнд, бүр амь насаараа хохирсон тохиолдол ар араасаа хөвөрдөг. Хүүгээ цэрэгт үдээд шарилыг нь хүлээж авсан олон аав, ээжийн нулимс одоо ч хатаагүй байгаа.
Эх орноо хамгаалах эрэлхэг чадварыг эзэмшээд ирнэ гэсэн залуус энх цагт дарга сэтэртэй ойворгон нөхдийн гарт үрэгдсээр байгаа нь цэргийн ёс мөн үү. Гуравхан сая монголчуудынхаа хэдэн бор залуустаа цэргийн албанд татах нэрээр цаазын тавцан бэлдээд байж болох уу, дарга, удирдлагууд аа.
Zob · 2017/04/19
Said sain duraar soeltoigoor ooroo uuchlal guigaad ogcroh estoi iim uildöiig HHEG iin darga bsan General Baatarcogt hiij ooroo ogsorch baisniig bi sanaj bna

Иргэн · 2017/04/19
Миний төрсөн ах 1979 онд халхын голд цэргийн алба хаагаад хаагдахаас 7 8 Миний төрсөн ах 1979 онд 3 жил цэргийн алба хаагаад халагдахаас 7хоногийн өмнө 21 настай амьдрал үзээгүй хүнтэй суугаагүй амьдралын баяр баясгалан үзээгүй нас барсан. Миний ахыг 3 жил эх оронч дархан хил дээр залуу насаа өнгөрөөсөн.бидний амьдрал тэр үед ямар хэцүү байсныг үгээр хэлэхийн аргагүй.бидэнд улсаас ямарч дэмжлэг туслалцаа байхгүй.таг нууж байсан.халагдах цэргүүд оршуулгын зардал өгсөн байсан.улс бидний уй гашууг хуваалцахгүй ганц олон медаль өгөөгүй г дэ.одоо ийм.юмыг үзэж байгаа ар гэрийг бүх талаар дэмжиж ар гэрт нь туслах ёстой.одоо байсан бол бидний амьдралд ямар их хэрэгтэй байсныг мэдэхгүй шдээ.ийм.сайхан лайнгүй үед амь нас эрүүл мэндээр хохирч байгаа хүн насаар нь харах цаг болсон.тэдэнд хэрэггүй.юм гэхэд бидэнд юугаар сольшгүй эрдэнэ шүү д.үүнийг төр засаг анхаарлаа сайн хандуулах цаг болсон гэж бодож байна М

Иргэн · 2017/04/18
Жагсаалын офицер,ахлагч нар тушаал биелүүлдэг хүнд алба хааж бгаа. Харин тэдний удирдлага л тааруухандаа БХЯ,ЗХЖШ КОМАНДЛАЛ гээд л
Иргэн · 2017/04/18
Жагсаалын офицер,ахлагч нар тушаал биелүүлдэг хүнд алба хааж бгаа. Харин тэдний удирдлага л тааруухандаа БХЯ,ЗХЖШ КОМАНДЛАЛ гээд л
ssssssss · 2017/04/18
Uursdud ni aab bolood vr hvvhdee hairlaj surgaj usguud nasand hvrengvvt ni bylba nvdeed tahir dutuu bolgoj haruulah yumsan