17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг Н гэгч нь Toyota G.Corrolla автомашиныг хулгайлан хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ.

Тухайн үед “Цайз” захын орчмоос Toyota G.Corrolla машин алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу шалгахад 17 настай  Н  32 настай эрэгтэй О-гийн хашаанд байсан Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан нь тогтоогджээ.

Эл хэрэгт өнөөдрийн байдлаар эрүү үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.