Өчигдөр шороон шуурга шуурсны улмаас нэг хүн нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн “Мандал сум 1-р баг “Орхироо” гэдэг газар суух Б /эр.53н/ нь хүлэмжиндээ ажиллаж байхад хүчтэй шороон шуурга болж, хүлэмж нуржээ. Тэрээр хүлэмжийнхээ нуруу төмөрт дарагдаж нас барж, сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.  Тиймээс хүчтэй шороон шуургатай энэ үед гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.