Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хэрэгжүүлж буй “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” төслийнхөө хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Улс Төр Судлалын тэнхимтэй хамтран үндэсний бүх их дээд сургуулийн нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуусын дунд “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого ба гадаад орнуудын туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг зарласан байна. Тус бага хуралд оролцох оюутан залуус бүтээлээ 12 сарын 10-ны 17:00 цагаас өмнө МУИС НШУС-ийн Улс төр судлалын тэнхимд авчирч өгөх бөгөөд 12 сарын 14-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд тус бүтээлүүдийг хэлэлцэн, Улс төр судлалын тэнхмийн эрдэмтэн багш нар шүүх юм байна.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” төслийн хүрээнд Монгол улсын 21 аймаг есөн дүүргийг хамарсан үндэсний хэмжээний томоохон социологийн судалгааг хийж дуусгасан ба  нийслэлийн 9 дүүргийн залуусыг хамруулсан нээлттэй судалгааны “ЗҮҮ” арга хэмжээг зохион байгуулсан билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД  ДАР!!!