Манай буурайхан нийгэмд сүрчиг хэмээх үгийг ямар нэг брэнд эсвэл чамирхал цаашлаад маш өндөр үнэ гэсэн ойлголтууд ихэнхдээ дагалдана. Сүрчиг бол үнэхээртансаг байдал мөн. Гэхдээ үнэртний ертөнц дэх жинхэнэ тансаг байдал нь мөнгөөр хэмжигдэх үнэ цэнэ, байр суурь биш, харин эрх чөлөө, нэгдмэл байхуйг илтгэдэг ажээ.

“Сүрчиг гэдэг сайхан үнэртнээс илүү зүйл. Энэ бол философи, амьдралын төсөөлөл, аж төрөхүй, бид хэн бэ, хэрхэн өөрсдийгөө тодорхойлохыг хүсч байна вэ гэдгийн илэрхийлэл” хэмээн алдарт Амуаж Хаусын бүтээлч захирал Кристофер Чонг хэвлэл өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Сүрчиг сонирхогч хэсэг залуус“The Fragrant Conner”буюу “Үнэртэнд дурлагчдын улаан булан”-г байгуулж “АМУАЖ - СЭТГЭЛИЙН ДАВАЛГАА” хэмээн нэрийдсэн анхныхаа, сонирхолтой, басхүү утга учиртай нэгэн үйл ажиллагааг маргааш зохион байгуулах гэж байна. Тэд ниш тодотголтой тусгай сонирхлын Оманы алдарт Амуаж сүрчгийг Монголынхоо уламжлалт, баялаг өв соёлтой хослуулан уламжлал, орчин цагийг холбосон галарейн үзмэрийг Монголдоо анх удаа толилуулах гэж байна.

Араб гарал үүсэл бүхий дэлхийгээр аялагч Амауж сүрчиг болон хүн ёс, дотоод мөн чанар, дээд хүндэтгэл бүхнийг шингээн урладаг Монгол эдлэл, ахуй соёлтой сүлэлдэн хослох үзмэрүүдийг “Үнэртэнд дурлагчдын улаан булан”-гийн залууссанаачлан, зохион байгуулж, “АГУЛА” энергийн чулуун зүүлт,“Yalguun Accessories”,“Хаадын гэр” үндэсний гэр урлал болон “UB Art House antique shop”зэрэг байгууллагууд дэмжин оролцож буй юм. Үзмэрийг 4-р сарын 22-ны Бямба гарагт зөвхөн 11.00 – 16.30 цагийн хооронд Улаанбаатар Арт Галлерейд хүрэлцэн ирж сонирхоорой (жич: үнэ төлбөргүй!).