Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 23:24 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн гарсан.
Гал түймэр гарсан газарт хүрэлцэн очиход 2 айлын 28х14 хэмжээтэй орон сууцанд гал түймрийн тархалт бүрэн дэлгэрсэн, урд талын 2 айлын 28х7 хэмжээтэй орон сууцанд гал тархсан байдалтай байсан байна.
Гал унтраах зориулалтын 7 автомашин, 30 албан хаагч 65,5 тонн ус зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 4 багтайгаар шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 00:05 цагт зогсоож, шөнийн 03:06 цагт бүрэн унтраасан.
Албан хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтрааснаар шатлагад өртсөн байшингийн ойр байрлах 2 байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж авран хамгаалав.
Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.