Сүүлийн үед 29 дүгээр сургуулийн асуудал олны анхаарлыг татах болсон. Тэгвэл өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөв.

 

Энэ үеэр сургуулийн захирал Б.Батсайханы хэлсэн үг олон нийтийн дургүйцлийг төрүүлж, улмаар түүнийг огцрох ёстой гэсэн байр суурийг өдгөө иргэд цахим ертөнцөд илэрхийлж байна.

 

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нэвтрүүлгийн үеэр "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн нь ийнхүү олны дургүйцлийг төрүүлэв. Үнэхээр тус сургуулийн захирал багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг болохыг хаацайлж ийнхүү тайлбар хийв үү эсвэл үнэхээр 29 дүгээр сургуулийн багш нар сурагчддаа дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг үү гэдгийг салбарын яам нь анхаарал хандуулж ажиллах болов уу.  

 

Б.Энхжин

24tsag.mn