Тэдгээр баячуудын тоонд “АПУ”, “Шунхлай” группын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч  П.Батсайхан орно. “Шунхлай” гэр бүлийн компани.
“АПУ”-гийн Батсайхан УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн төрсөн дүү. Төрсөн ах Г.Батхүү нь 2004 онд УИХ-ын гишүүн болсноор “АПУ” компанийг удирдан ажиллаж байгаа. Пүрэв гуай, Оюун багш хоёрын ганц охин Батчимэг том ахынхаа замаар улс төрд хөл тавьж, НИТХ-д нөлөө бүхий эмэгтэй болсон. Энэ гэр бүлээс хамгийн даруухан нь “Шунхлай”-н захирал П.Бат-Эрдэнэ. Хувийн амьдралынх нь тухай яриа хэсэг гарч байгаад намжсан. П.Бат-Эрдэнийн гэргий Жавхлан нь “MTS” компани бйагуулан нэг хэсэг Монгол стандарт архи  үйлдвэрлэдэг байсан.  “MTS”-ийн захирал Жавхлан хадам ахаасаа тэс өөрөө замнан МАН-д элсэн бүр Бага хурлынх нь гишүүн болчихсон тууж явсан удаатай.
Батхүү, Бат-Эрдэнэ, Батчимэг гурваасаа бизнесийн ухаанд тохой илүү нь “АПУ” Батсайханыг гэлцдэг. Тиймдээ ч гэр бүлийнхээ үүсгэн байгуулсан компанийг авч, ядж бизнесийн хүрээнээс холддоггүй.
p_batsaikhan_smallХууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргал зэрэг эрхмүүдтэй дотно нөхөрлөдөг “АПУ”-гийн Батсайхан гоо сайхандаа эрс анхаарч, нүдэндээ давхраа оёулжээ. Ер нь сүүлийн үед эрчүүд гоо сайхандаа анхаарч улстөрч М.Энхсайхан, Л.Гүндалай нар нүдэндээ давхраа оёулсан. Энэ жимээр “АПУ”-гийн Батсайхан явж тормолзсон алаг нүдтэй сайхан болчихсон хүүхнүүдийн харцыг унагаж явна.