Сүүлийн үед хуурамч алт үнэт эдлэл худалдаалах байдал газар авсаар байгаа. Гэхдээ албан ёсны худалдааны төв, дэлгүүрээс авахад бас ч гэж бүр төмөр өгчихдөггүй байсан.

Харин зах болон хүний гар дээрээс үнэт эдлэл авах аюултай байдаг байлаа. Гэтэл энэ байдал өөрчлөгдөж худалдааны төв дэлгүүрийн төрөлжсөн лангуу ч мөнгөн эдлэл хэмээгээд цагаан төмөр зарж байх тохиолдол олон болжээ. Тухайлбал, Алтжин Бөмбөгөрийн үнэт эдлэлийн тасагаар цагаан сарын өмнө үйлчлүүлсэн хэд хэдэн хүн хуурамч эдлэл авч хохиржээ. Энэ төвийн нэг давхарт байрлах мөнгөн эдлэлийн эрэгтэй худалдагчтай лангуу мөнгөн эдлэл зарахдаа ихэвчлэн мөнгө гэж хууран төмөр гинж өгчихдөг байна. Өнгөрсөн цагаан сараар лав ийм гинж авсан маш олон хүн байгаа аж. Тэрээр хуурамч гинж зардаг хувь хүнээс ийнхүү бөөнөөр нь аваад гинж дагуулж өгдөг гэх мэдээлэл байгаа юм.

Г.Нар 

zaluu.mn