Өдрийн 12.24 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги болон Нийслэлийн Аврах анги, Аврах тусгай ангийн 60 гаруй албан хаагч  түймрийн голомтод очин ажиллаж байна.

Одоогийн байдлаар 7 га талбай түймэрт шатсан байна. Гал сөнөөгчид гал түймрийг газар авахуулалгүй шуурхай унтраахаар ажиллаж байна.

Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна. Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Ард иргэдэд анхааруулахад, энэ сарын 26-наас эхлэн ихэнх нутгаар огцом дулаарч, хуурайшилт ихтэй байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ой, хээрт  ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.