МЭДЭГДЭЛ
2017/04/27

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.
Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Mонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Өдөр тутмын сонинуудын холбоо
Монголын телевизүүдийн холбоо
Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
Монголын сайтын холбоо
Мэдээллийн сайтуудын ассоциаци
Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
Глоб интернэшнл ТББ
болд · 2017/04/27
Гүтгэж гутаан-бичих нь эрх-үү.
шаабар · 2017/04/27
Маш том хууль юм. Хүлээн зөвшөөрөхөөр зүйл заалт олон байна. Бүгдийг буруутгах үндэслэл алга. Харин хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэсгийг эргэж харах хэрэгтэй нь гарцаагүй. Ерөнхийдөө Эрдагоний явуулаад байгаа үйлдлүүдтэй төстэй юм уу даа. Өөрчлөлт оруулахаар бүх хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэгч, бичигч нар нэгдэж чадвал үр дүнд хүрэх байх шүү.