Богдхан уулын Нүхтийн аманд өчигдөр түймэр гарсныг онцгойгийнхон цурманд оруулсан тухай өчигдөр мэдээлсэн.
 
Түймэр Нүхтийн аман дахь хувийн орон сууцны харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж, гал алдсанаас гарсан болохыг тогтоожээ.
 
Түймрийг унтраахад ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажилласан байна. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид, орон нутгийн нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг 16:20 цагт цурманд оруулсан аж.
 
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 ангийн 59 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж хоносон байна. Түймэрт найман га талбай шатжээ.