Ус хүний биед ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү. Хэрэв усгүй бол хүний биед ямар өөрчлөлт орох бол. Хүншингэнээ нэг хувь алдахад л цангана. Хоёр хувь алдвал бие тавгүйрхэж хоолны дуршил буурна, ажлын чадвараа 20 хувиар алдана.

Шингэн алдалт нэмэгдэж зургаан хувьд хүрвэл нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдахчадвараа алдаж эхэлдэг. Хэл яриа ойлгомжгүй болно. Хэрэв 10 хувь хүрвэл биеийн дулааны тэнцвэр алдагдаж, эсүүд үхэж эхэлдэг. Харин та амьдралдаа хараахан ийм зүйлтэй тулгараагүй байна уу. Ирээдүйд ч нүүр тулахгүйгэдэгт эргэлздэггүй биз. Тийм ээ, бүхий л монголчууд энэ тухай санадаг ч үгүй.

АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гурван цаг устай амьдарч сурч байна. Зүүн өмнөд мужуудад тохиолдсон ганАлтанта, Чатанүүга гэх мэт томоохон хотуудыг айлгаад байгаа бөгөөд Орме хот аль хэдийнэ дусал ч усгүй болжээ. Усыг одоо машинаар л зөөж түгээж байна. Ус 09:00-13:00 цагийн хооронд ирж энэ үед амьдрал ид цэцэглэж, хүмүүс усанд орохоор дугаарладаг. Угаалгын машинууд хүнгэнэж, гэрийн эзэгтэй нар аяга тавгаа угаана. 13:00 цагаас хойш ус тасалдаж энд тэнд цуглуулсан усаа дусал дуслаар гамнан хэрэглэнэ. Хотын захирагчийн хэлснээрхотынхон одоо зөвхөн усандаа хотын төсвийнхөө 75 хувийг зардаг болжээ. Тэгвэл улаанбаатарчуудыг ч иймирээдүй хүлээж байна.

Саяхны хэд хоногт нийслэлийн хөрсний бохирдлыг хот даяараа ярилцлаа. Зөвхөн энэ удаад ч биш, сүүлийн хэдэнжил лавтайяа хөрсний бохирдол гэж хэвлэлийнхэн хашгирч ирсэн. Гэвч өнөөдөр бахь байдгаараа, дээрдсэн зүйл, шийдсэн асуудал байхгүй байгаа нь харагдлаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессорА.Энхтөр “Улаанбаатар хотын хөрс органик бодисын бохирдол хамгийн дээд тал нь 30 дахин нэмэгдсэн. Эрдэсбодисынх 70 дахин нэмэгдсэн. Техникийн захууд, авто засвар, 100 айл орчмын хөрсөнд хүнд металлын бохирдолмаш их байна. 2010 онд эдгээр газрын хөрсөнд агуулагдах хүнд металл 120 дахин их байсан бол 2014 онысудалгаагаар бохирдсон хөрс нийт авсан дээжүүддээ харьцуулахад 66-80 хувь нь бохирдсон гэсэн судалгаабайна. Түүнээс гадна хромын хэмжээ нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байгаа. 2010 онд хромын бохирдлынхэмжээ 0.3-аас нэг дахин нэмэгдэж байсан бол дөрвөн жилийн дараа 1.4-өөс ес дахин нэмэгдсэн” хэмээн ярьжбайна. Хөрсөн дэх нянгийн бохирдол дээд цэгтээ хүрснийг эрдэмтэн судлаачдаар тогтохгүй төрийнбайгууллагынхан ч тэмдэглэж байна. “Улаанбаатар хотын хэмжээнд авсан нийт дээжний 88 хувьд нь нянгийнболон хөгц мөөгөнцөр илэрсэн. Хөрс бол нянгаар маш их бохирдсон нь судлаачдын нэгдсэн дүгнэлтээс харагдажбайгаа. Ялангуяа гэр хороолол томоохон зах орчим хур хогон цэгэнд нянгийн бохирдол хамгийн их. Органикбохирдол авто засварын газруудын орчимд нефть шатах тослох материал орчимд маш их байгаа. Гэр хорооллынхогийн цэгүүд дунд ахуйн гаралтай хоол хүнс, нүүрсний хог, үхсэн мал амьтны сэг зэмнээс органик бохирдлындийлэнх нь бүрдэж байгаа. Нийт авсан дээжний 52.6 хувьд нь дэвсгэр агууламжтай харьцуулахад органикбохирдолтой байна” гэж Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга ярилаа.

Нян, мөөгөнцөр, эрдэс, органик бодисонд он удаан жил идэгдсэн хөрсний бохирдол газрын гүн рүү нэвчсээргазрын доорх усанд хүрэх эрсдэлтэй байгааг судлаачид анхааруулах боллоо. Хэдий ундны усыг олон метрийнгүнээс авч байгаа ч олон арван жил шийдэлгүй явж ирсэн хөрсний бохирдлын аюул улаанбаатарчуудын ундныусанд нөлөөлөх эрсдэл бий болсон гэж доктор, профессор А.Энхтөр хэлсэн.

Ерөөс нийслэлчүүдийн ундны ус, Монгол орны усны нөөц, түүний ашиглалтын тухай сүүлийн жилүүдэд таагүймэдээ дуулдсаар байгаа юм. Монгол Улс усны засаглалыг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас усны нөөц машихээр хорогдож байгааг салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна. Наад зах нь устай холбоотой нэгдсэнудирдлагатай, тогтвортой, дорвитой судалгаа манай улсад хийгдэггүй. Энд тэнд алаг цоог хийсэн судалгаа нь хэннэгэн эрх мэдэлтэн, компанийн захиалгаар хийгддэг. Хатуухан хэлэхэд энэ салбарын зүг чиг заагч алтан гадас одболсон эрдэмтэн, судлаачдын олонх нь худалдагдсан. Тиймээс энэ салбарын бодлого, чиг баримжаа зүгээ алдажтөөрөлдөж гүйцээд байгааг олон эх сурвалж хэлдэг. 

Хамгийн сүүлд 2014 онд олон улсын төслийн тусламжтайгаар томоохон тооцогдох усны судалгааг Усныассоциациас хийсэн байдаг. Тус судалгаанаас ишлэхэд Монгол орны байгалийн усны нөөц гол мөрөн, нуур, газрын доорхи устайгаа нийлээд 609.5 шоо метр. Хувьлаад үзвэл, нийт нөөцийн 82 хувь нь нуурын ус, 10.4 хувь ньмөстөл, мөсөн гол, 5.6 хувь нь гол мөрөнд байдаг. Хамгийн бага буюу хоёрхон хувь нь газрын доорхи ус юм. ГэтэлМонгол Улсын хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар хотын ундны усны нийт хэрэглээний 90 хувь ньгазрын гүний ус байна.

Улаанбаатар хотын унд-ахуйн хэрэгцээний усыг төв болон дээд эх үүсвэрээс хангадаг. Төв эх үүсвэрт нийт 92 шашиглалтын худаг байдгаас одоо ажиллаж байгаа нь 87 ш байдаг бөгөөд ашиглалтын нөөц баялаг нь 90.4 мян м3/хоног, дээд эх үүсвэрт 37 ш ашиглалтын худаг ажиллаж байдаг бөгөөд ашиглалтын нөөц баялаг нь 59.7 мян м3/хоног байдаг. Нийслэлийн хүн амын төвлөрсөн усан хангамжийн Дээд ба Төв эх үүсвэрийн нийт хүчин чадал 151 00 м3/хоног нөөцтэй байна гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны цахим хуудаст тэмдэглэжээ.

Түүнээс гадны газрын доорх усны талаар “Монгол орон газрын доорхи усны нөөц баялаг асар их хэмжээтэйболовч удаан хугацаанд нөхөн сэлбэгддэг учраас ашиглаж болох нөөцийн хэмжээ тун бага. Гадаргын ус буюуголын ус богино хугацаанд /20 хоногт/ буюу жилдээ 18 удаа солигддог. Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчимхувийг газрын доорхи усаар хангадаг. Газрын доорхи ус нь экологийн нэн эмзэг тогтоцтой, усны горим тэжээлийнсистем нь өвөрмөц, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн арав, хэдэн зуун жилээр тооцогддог учраас газрын доорхи усыгонцгой хамгаалалтанд авч нөхөн сэлбэгдэх хэмжээнээс үл хэтрүүлэн ашиглах шаардлагатай байдаг” гэсэн ньанхаарал татаж байна.

Хөрснийх нь бохирдол нь хэдэн арван жилээр хөрсөндөө нэвчсэн, ундны усны зохисгүй хэрэглээтэй, Туул голоотурааж эцээгээд үл тоохоо байсан улаанбаатарчуудын хувьд гүний ус гэдэг маш эмзэг болохыг сануулж байгаахэрэг.

Үргэлжлэл бий.