Согтууруулах ундаа хэрэглэсэн сурагчид хулгай хийжээ


2017/04/28


Нийслэлийн цагдаагийн газраас  энэ оны сараас эхлэн сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн орж, мөнгөн аяга, хөөргийг ЕБС-ын сурагч А, оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ хулгайлсан хэргийг илрүүлжээ.

Мөн тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлсэн байна. Хэргийг  Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал



   Сэтгэгдэлүүд (1) Анхаарах зүйлс

  • z · 2017/04/28

    hairan huuhed nas yl avlaa

    Хариулах · Устгах
    - 0 - 0