Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эдгээр хүмүүсээс хэнийг нь сонгож болохгүй вэ гэдгийг баримттайгаар хүргэе. Эхний хүн бол Хотын мээр асан Э.Бат-Үүл.

2008-2012 онд Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байлаа. 2012-2016 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллав. Ингэж ажиллаж байхдаа хүүгээ төрөөс төрсөн тэрмбумтан болгохоор хичээн ажилласан баримтыг хүргэе.

Э.Бат-Үүл Нийслэлийн  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа буюу 2013 оны 12-р сарын 03-ны өдөр захирамж гарган нийслэлийн 2013 оны төсөвт гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд батлагдсан хөрөнгөнөөс 26 670 0/хорин зургаан тэрбум зургаан зуун далан сая / сая төгрөгөөр хэрэгжүүлэх дахин төлөвлөгдсөн гэр хорооллын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалтыг баталсан байдаг.

Тушаалын дагуу 26.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд энэ мөнгөний бараг тал хувийг  буюу 11,070.0 сая төгрөгийг Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, зураг төсөв хийхэд зарцуулжээ

 

Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажил, зураг төсөв хийхэд Грандлайн ХХК, Ялгуунбаян ХХК, Сээмий ХХК, Мөнх-Инспайринг ХХК, Ханлиг ХХК, Ханлиг илч ХХК-ын түншлэл хамтран хийсэн байгаа юм.

Ингээд тус тусынхаа ажлын хөлс гэж тогтмол нийслэлээс мөнгө авч байв. Хотын даргыг ашиг сонирхлын зөрчил гаргаад өөрийнхөө хүү Б.Чулуудайд  юм өгөөд байна гэх асуудал үүсээд ирэхийн цагт харин Грандлайн ХХК “зүсээ хувирган” Мөнх-Инспайринг ХХК болж нийслэлээс мөнгө үргэлжлүүлэн авсаар байжээ. Тодруулбал 2013-2016 онд хэрэгжих энэ ажилд 11589900 төгрөг төсөвлөгдснөөс 10 тэрбумыг аваад байгаа. Ингэхдээ 2015 онд

2014.08.05-ны өдөр  1 631 000 000 төгрөг 

2014.12.12-ны өдөр 3 501 098 717 төгрөг 

2015.07.08-ны өдөр 839 057 522 төгрөг 

2015.08.14-ны өдөр 571 652 265 төгрөг 

2015.099.30-ны өдөр 631 632 03 төгрөг 

2015.11.27-ны өдөр 200 000 000 төгрөг 

2015.12.09-ны өдөр 100 000 000 төгрөг 

2015.12.11-ны өдөр 200 000 000,  нийт 2015 онд 7 674 440 557 төгрөг 

2016.03.31-ны өдөр Мөнх-Инспайринг ХХК-ийнхаа дансаар 394 316 503

2016.11.16-ны өдөр 205 958 874 төгрөг 

2016.12.07-ны өдөр 200 000 00 төгрөг 

2016.12.14-ны өдөр 150 000 000 төгрөг, 2016 онд нийт 950 275 377  төгрөг шилжүүлэн авсан байна. 

 

Өөрөөр хэлбэл аав хүү хоёр нийлээд улсаас нэг биш нилээн хэдэн тэрбум төгрөг авсан байгаа юм. Уг нь ч аав нь хүүдээ мөнгө өгч болно л доо. Гэхдээ Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын энэ үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй буюу хууль зөрчсөн үйлдэл. 26 тэрбум төгрөгийн 11 тэрбумыг нь Э.Бат-Үүлийн гэр бүлийнхэн ийнхүү халаасалсан байгаа юм. Үүнийг л төрөөс төрсөн байж болзошгүй тэрбумтан гэж нэрлэх биз...

Энэ бол зөвхөн баримтаар тогтоогдоод байгаа ганцхан үйлдэл нь. Үүний цаана аав хүү хоёрын тендер авсан, будлиантуулсан, хэдэн тэрбумаар мөнгө идсэн гэж яригддаг. Үнэн худлыг нь цаг хугацаа харуулах байх.