Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд өчигдөр “Ноён уул аваръя” хөдөлгөөны тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгох шүүх хурал боллоо. Шүүх хуралд нэхэмжлэгч талын төлөөлөл болж Ноён уул аваръя” хөдөлгөөны тэргүүн О.Цэрэннадмид,  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Босоо хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцсон. Хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр Монгол улсын Засгийн  газар, “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл оролцов. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д заанаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценк бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг  зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна. Энэ шийдврийг “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдсэн юм.