Энэ жил Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг спортын тэмцээнийг Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Архивын ерөнхий газрын нэрэмжит болгон зохион байгуулахаар боллоо.  Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг  гэх 11 баг оролцож, цомын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээнд оролцох баг тамирчид  сагсан бөмбөг, гар бөмбөг, боулинг, снукер билльярд гэсэн төрлүүдээр хүч чадал, авхаалж самбаагаа сорино.

Тэмцээн энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.