Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор /Төрийн банкны орлогч захирал асан/ шүүгдэгч Төмөрбаатарын Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269,1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25,000,000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.