Сүлжээ дэлгүүрүүд харьцангуй  найдвартай гэж бодон иргэд худалдан авалт хийдэг. Гэтэл сүлжээ дэлгүүрүүдийн зарим нь эхнээсээ  итгэл даасангүй. Тодруулбал, уржигдар буюу 2017.05.03-ны өдөр 10-р хороололд байрлах “Номин” дэлгүүрээс иргэн дөрвөн ширхэг йогурт худалдан авсан байна. Дөрвөн йогуртны гурвийг нь таван настай хүүхэд идсэн бөгөөд хоолны хордлого болж өдгөө эмчилгээ хийлгэж байна.

Хугацаа нь дуусах болоогүй байсан ч муудсан уг йогуртны талаар “Номин”-ийн менежер: Манайх 2000 гаруй иргэн, ААН-тэй бараа нийлүүлэх гэрээтэй. Гэрээний үндсэн дээр йогуртыг худалдаалсан. Асуудал үүсэнтэй холбоотойгоор уг йогуртыг Номингийн бүх сүлжээ дэлгүүрээс татуулаад байгаа. Хүүхдийн аавтай нь өглөө утсаар холбогдсон гэв.

Харин хүүхдийн аавтай холбогдоход тус дэлгүүрийн менежер муухай харьцсан, уучлалт гуйгаагүй. Ийм муудсан зүйл зарж байсанд нь үнэхээр гайхаж байна. Хүүхдээ үзүүлээд эмнэлэгээр явж байна гэдгийг хэлсэн юм.

Тиймээс эцэг эхчүүд Номин сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байхыг, мөн йогурт худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.