Хан-Уул дүүргийн III хороо, туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 10:00-20:00 цагт хязгаарлаж, туршилт шинжилгээний ажил гүйцэтгэх юм байна.

Тус байгууламж нь гурван жилийн өмнө ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар гурван жил ажиглах ёстой аж. Гэвч БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жил тус гүүрийн ашиглах шаардлага тулгарч байна. Гэвч замын хөдөлгөөний ачааллаас шалгаалан нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрний даац хэтэрч, хэд хэдэн удаагийн осол гарч, эвдэрсэн байна. Тиймээс гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын төвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргахаар ажиллаж буй нь энэ юм.